АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш нийт 300 мянга гаруй гадаад иргэний визийг цуцалсан талаар Цагаан ордноос мэдээллээ.
Энэ сарын эхээр визээ цуцлуулсан иргэдийн тоо хоёр зуун тавин мянга байсан бол хэдхэн долоо хоногийн дотор 300 мянга илүү гарчээ нэмэгджээ.
Цуцалсан визүүдийн 4000 нь АНУ-д хүүхэд төрүүлж, иргэншил авах зорилготой иргэд бол, 6000 гаруй нь гэмт хэрэг үйлдсэн, терроризмтой холбоотой байж болзошгүй гэж тооцогдсон гадаад оюутнуудынх байна.
Трампын засаг захиргаа виз олгосны дараа ч эзэмшигчийн нийгмийн сүлжээний үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт болон аюулгүй байдлын эрсдэлийг үргэлжлүүлэн шалгах бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Иймд АНУ-ын хүчинтэй визтэй иргэд ч визийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд визээ цуцлуулах эрсдэлтэй болжээ. Гэхдээ виз цуцлагдсан нь тухайн хүнийг заавал албадан гаргасан гэсэн үг биш юм.
