Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

52 мянган албан хаагчийн цалинг 0,4-0,9 сая төгрөгөөр нэмнэ

Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний 52 мянга орчим албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Шинэчилсэн цалинг 11 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Энэ удаад өмнөх цалингийн нэмэгдэлд хамрагдаагүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүйн салбарын ажилтнууд болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид хамрагдаж байна.

Шийдвэрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын 28,142, соёл, урлаг, спортын салбарын 5,707, шинжлэх ухааны салбарын 1,610, бусад салбарын төрийн үйлчилгээний 16,395 ажилтны үндсэн цалин 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар өсөх юм.

Ингэснээр эдгээр албан хаагчийн цалин дунджаар 477-903 мянган төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусгасан байна.

Мөн 2027 оны II улирлаас төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын үндсэн цалинг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ