Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой хамтарч ажиллахгүй

Эрүүл мэндийн даатгалын асуудлаар өнөөдөр /2025.09.17/ өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газарт эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийллээ. Эмнэлэгүүдэд тоо хязгаар тавьж, төсвөө жигд хуваарилж, сарын гүйцэтгэлийг жигд барьж явна гэсэн боловч дахин 140 тэрбум төгрөгийн өр үүссэн бөгөөд үүнээс 130 тэрбум төгрөг нь эмийн өр гэж байлаа. Үүнээс болж эм ханган нийлүүлэх компаниуд нийлүүлэлтээ зогсоох эрсдэлтэй нөхцөлд байгаа талаар ярьж байлаа.

Мөн эрүүл мэндийн яамныхаа хүрээнд өнгөрсөн болон энэ оны гүйлгээнүүдийг нарийвчлан шалгахад зарим мэдээлэл хаалттай, зарим байгууллагуудыг алагчлан санхүүжүүлсэн байдал ажиглагдсан тул “ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой хамтарч ажиллахгүй дараагийн даргын сонгон шалгаруулалтыг явуулна” гэсэн юм.

Ж.Чинбүрэн:-“Эрүүл мэндийн даатгалын сангийн нөөц хязгаартай, төсөв нь хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Хүн амын тоо нэмэгдэж, эрт илрүүлэг хийж байгаатай холбоотойгоор олон архаг, хууч өвчнүүд оношлогдож байна. Үүнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэж эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн тоо мөн өссөн. Гэвч ямар өвчнийг түрүүлж эмчлэх вэ гэдэг бодлого,менежмент дутагдаж байна. Бид бизнесийн салбар шиг ашигтайг нь түүж авдаг биш бодитой санхүүжилт өгдөг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг бизнесийн өрсөлдөөн гэж харж болохгүй. Бид тусламж үйлчилгээг иргэддээ санхүүгийн дарамтгүй өгөх гэсэн том зорилготой”.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ