Нүүр хуудас Бусад Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг илүү зохион байгуулалттай болгоно

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг илүү зохион байгуулалттай болгоно

 Сүүлийн жилүүдэд Улаанбаатар болон орон нутгийн зам дээр цахилгаан дугуй, цахилгаан скүүтер унадаг хүмүүсийн тоо эрс өсчээ. Үүний зэрэгцээ, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож өөрөө бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөх зэрэг зам тээврийн осол нэмэгдэх болсон.
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой 985 осол бүртгэгдсэн байна.
Одоогийн мөрдөгдөж буй хуулинд эдгээр шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангилал, тодорхойлолт, жолоочийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой тусгагдаагүй байгаа тул УИХ-ын зарим гишүүд хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьжээ.
Хуулийн төсөлд:
• Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер зэрэг бичил цахилгаан тээврийн хэрэгслийн шинэ ангилал бий болгох,
• Жолоодох насны доод хязгаар,
• Техникийн дээд хурд,
• Зөвшөөрсөн замын ангилал,
• Жолоочийн эрх, үүрэг, хориглох зүйлс зэргийг тодорхой тусгах,
• “Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” гэсэн шинэ ангиллыг оруулж, зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг нарийвчлан тогтоох зэрэг өөрчлөлтүүд оржээ.
Энэ шинэчлэл нь өсөж буй ослын тоог бууруулах, хэрэглэгчдэд илүү аюулгүй, илүү тодорхой орчин бүрдүүлэх зорилготой бөгөөд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг илүү зохион байгуулалттай болгоно гэж үзэж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version