“Ажилтнаа сонсоё” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр Эрчим хүчний яамны хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Х.Бекболат дараах мэдээллийг өглөө.
“2025 онд Монгол Улс нийт 997.023 айл өрхтэй байгаагаас 81.1 хувь нь буюу 809.229 өрх цахилгааны гэрээтэй, нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангагдаж байна. Үлдсэн айл өрхүүд бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна.
Улсын хэмжээнд 2024 онд эрчим хүчний хэрэглээ 11.6 тэрбум кв.цаг болж 5.9 хувийн өсөлттэй байна. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум кв.цаг болж өмнөх оноос 2.7 хувиар өсөж, нийт хэрэглээний 75.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Хэрэглээний 24.6 хувийг импортоор авсан нь өмнөх оноос 17 хувь өссөн үзүүлэлт болж байна.
Нийт импортолсон цахилгаан эрчим хүчний 1.5 тэрбум кв.цаг буюу 53.9 хувийг БНХАУ-аас үлдсэнийг ОХУ-аас импортлсон байна.
Цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн:
- 90.6 хувийг дулааны цахилгаан станцаас
- 8.3 хувийг нар салхины эх үүсвэрээр
- 2.7 хувийг нарны цахилгаан станцаар
- 0.8 хувийг усан цахилгаан станцаар үйлдвэрлэжээ
Оргил ачааалал өвлийн улиралд гардаг. Өнгөрсөн онд 1.655 МВт-д хүрсэн нь өмнөх оноос 19 МТв-аар өссөн үзүүлэлт аж. Өвлийн их ачааллын үед суурилагдсан хүчин чадал хүрэлцээгүй, нөөц тоноглолгүй, болзошгүй осол аваарын нөхцөл ажилласан хэвээр байгаа буюу энэ өвөл ч мөн адил хүндрэлтэй байна” гэв.
