Нүүр хуудас Бусад Өдөрт 20-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Өдөрт 20-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 15-ны өдөр
-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграммаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа,
-34 настай, эрэгтэй “А” “Телеграммаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа,
-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан,
-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.
Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд цахим орчны худал мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version