Нүүр хуудас Эдийн засаг Энэ оны эхний есөн сард дизель түлшний импорт 2.1 хувь, автобензиний үнэ...

Энэ оны эхний есөн сард дизель түлшний импорт 2.1 хувь, автобензиний үнэ 4.4 хувиар буурчээ

vehicle at fuel station and close-up fuel pump

Монгол Улс 2025 оны эхний есөн сард нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс импорт 8.5 тэрбум ам.доллар байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 77.1 сая ам.доллароор буурахад,

  • Ачааны автомашин 152.1 сая ам.доллар буюу 26.9 хувиар
  • Нийтийн тээврийн хэрэгсэл 48.7 сая ам.доллар буюу 72.7 хувиар
  • Бульдозер, экскаватор зэрэг 32.3 сая ам.доллароор буюу 13.9 хувиар
  • Дизель түлш 20.8 сая ам.доллар буюу 2.1 хувиар буурсан бол
  • Автобензин 20.3 сая ам.доллар буюу 4.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин суудлын автомашины импорт энэ оны эхний есөн сард өмнөх жилийн мөн үеэс 66.2 сая ам.доллар буюу 8.1 хувиар өсжээ.

  • ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн,
  • Япон Улсаас импортолсон барааны 78.7 хувийг суудлын автомашин,
  • БНХАУ-аас импортолсон барааны 7.9 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version