Нүүр хуудас Спорт Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдлөө.

Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаагаа оролцож байв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Э.Содномпилжээ Дэлхийн аварга шалгаруулах Пара пауэрлифтингийн тэмцээний -170 кг-ын жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version