Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдлөө.
Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаагаа оролцож байв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Э.Содномпилжээ Дэлхийн аварга шалгаруулах Пара пауэрлифтингийн тэмцээний -170 кг-ын жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.






