Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Азийн Пара наадамд Монголын 44 тамирчин өрсөлдөнө

Японы Нагояа хотод аравдугаар сарын 18-нд эхлэх Азийн зуны пара спортын V наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 44 тамирчин оролцоно.

Долоо хоног үргэлжлэх тус наадамд 45 орны 4000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр болж, багийн тугчаар томилогдсон паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ төрийн далбаагаа гардан авсан байна.

Монголын пара тамирчид Азийн зуны пара наадамд өмнө нь дөрвөн удаа оролцож, нийт 29 медаль хүртжээ. Үүнээс хамгийн өндөр амжилтыг Ханжоугийн наадамд үзүүлж, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ