Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Бакугийн ДАШТ-д Монголын гал унтраагчид мөнгөн медаль хүртэж, шинэ амжилт тогтоолоо

Монгол Улсын гал унтраах техникийн спортын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 9 жилийн өмнөх улсын дээд амжилтаа шинэчилжээ.

Азербайжаны Баку хотод болсон тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд Монголын баг 25.08 секундын амжилт үзүүлж, 2 дугаар байр эзэлсэн байна.

Байлдааны тархалт гэдэг нь гал унтраах багийнхан тоног төхөөрөмжөө богино хугацаанд бэлтгэж, ус дамжуулах шугам угсран, байг онох хүртэлх ажиллагааг хурд, багийн зохион байгуулалтаар өрсөлддөг төрөл юм.

Монголын баг 2017 онд Туркийн Измир хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ төрөлд хүрэл медаль хүртэж, улсын рекорд тогтоож байв. Харин 9 жилийн дараа амжилтаа ахиулж, мөнгөн медаль хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-д 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцжээ. Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчинтай 2 баг өрсөлдсөн байна.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ