Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярын аав, цагдаагийн дэд хурандаа Н.Баярсайхан таалал төгсжээ.
Н.Баярсайхан нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн. Тэрээр 1992 оноос Цагдаагийн байгууллагад ажиллаж, 27 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагааннуур суманд хэсгийн төлөөлөгчөөр алба хаажээ. Улмаар Дэд хурандаа цолтойгоор гавьяаныхаа амралтад гарсан байна.
Талийгаач нь хүү Б.Орхонбаяраа хүүхэд ахуй цагаас нь бөхийн спортод хөл тавьж, амжилт гаргахад үргэлж дэмжиж иржээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Б.Орхонбаяр 2016 онд сумын заан, 2018 онд аймгийн арслан, 2019 онд улсын начин, 2021 онд улсын харцага цол хүртсэн. Улмаар 2022 оны Улсын баяр наадамд 9 даван үзүүрлэж, улсын арслан болжээ.
Тэрээр 2024 оны улсын наадамд дахин үзүүрлэсэн бол 2026 онд 1024 бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын даян аварга цол хүртсэн юм.
Хүүгийнхээ олон жилийн хөдөлмөр, амжилтын оргил болсон энэ мөчийг Н.Баярсайхан гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэж, нутаг ус, ард түмэндээ талархал илэрхийлж байжээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.






