Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Монголын тамирчид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

Япон улсын Айчи, Нагоя хотод зохион байгуулагдаж буй 2026 оны Азийн пара наадмын эхний өдөр буюу 10 дугаар сарын 19-нд Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Парисын паралимпын аварга У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Тэрбээр Индонезийн Риа Юлианти, Хятадын Шао Чиан нарыг ялж, аваргын төлөөх тулаанд Узбекистаны Умида Мамараджабоваг буулган авчээ.

Харин пара жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр Индонез, Казахстаны тамирчдыг дараалан ялж, финалд Японы Шизүка Хангаид ялагджээ.

Мөн пара таеквондогийн төрөлд Х.Темирбек хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тулаандаа Ираны тамирчинд ялагдсан ч дагах тулаанд Афганистаны Али Сажад Хамразыг, хүрэл медалийн төлөө Японы Мицүяа Танакаг тус тус ялсан байна.

Ийнхүү 45 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын баг наадмын эхний өдөр гурван медаль хүртэж, медалийн чанар, тоогоор багийн дүнгийн аравдугаар байрт бичигджээ.

Азийн пара наадам 10 дугаар сарын 18–24-нд үргэлжилнэ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ