Нүүр хуудас Нийгэм Бөөрөлжүүт цахилгаан станц 300 MВт цахилгаан нийлүүлж эхэлжээ

Бөөрөлжүүт цахилгаан станц 300 MВт цахилгаан нийлүүлж эхэлжээ

Эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу өчигдөр өглөө 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэлжээ.
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай эхний блок 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд хоёр дахь блок нь 2025 оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтанд орсноор нийт 300 МВт-ын хүчин чадлаар Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
Бөөрөөлжүүт цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 963 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц цахилгаан нийлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version