Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэх олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладгийн нэг нь “Бундан” хүүхдийн сангийн “Зүрх мартахгүй” төсөл юм. Бид 2020 оноос хойш энэхүү төслийн албан ёсны түншээр хамтран ажиллаж байгаа бөгөөд “Алтантүлхүүр” хүүхдийн сангаар дамжуулан санхүүгийн болон бусад дэмжлэгийг тууштай үзүүлж, энэ хугацаанд нийт 450 сая төгрөгийн дэмжлэг олгоод буй.
Мөн уул уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Алтны форум” тэргүүтэй өөрсдийн санаачлан зохион байгуулдаг зарим арга хэмжээгээр дамжуулан сайн үйлсийн аян, дуудлага худалдааг өрнүүлж, үүнээс олсон орлогыг уг төсөлд хандивлаж ирсэн уламжлалтай. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 35 хүүхдэд амьдрал бэлэглэж чадсан байна.
Харин энэ жил “Алтны форум” арга хэмжээний дуудлага худалдаанд Голомт банкны харилцагч “Уулс ноён” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга ялагч болж “Зүрх мартахгүй” төсөлд 90 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо. Мөн “Уулс ноён” ХХК нь өмнөх жилийн “Алтны форум-2024” арга хэмжээгээр дамжуулан 60 сая төгрөг хандивласныг тухайн үед орон нутгийн 4 хүүхдийн хагалгаанд зарцуулсан.
Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ болох үйлсэд манлайлан ажиллах болно.
Сайн сайхныг санхжүүлнэ
