Нүүр хуудас Нийгэм ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Алексей Низколаевич Евсиковтой уулзжээ. Тэрээр шатахууны хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна.

Элчин сайд А.Н.Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахуун тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахуун нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлжээ. Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version