Нүүр хуудас Нийгэм Нам даралтын зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгоно

Нам даралтын зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай 10 дугаар сарын 29-ны өдөр уулзжээ.

Нийслэлийн хэмжээнд 400 түлш борлуулах цэг ажиллаж буй бөгөөд цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлжээ. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрх байшин сууцны хэмжээ том, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг зэргээс үүдэн өдөрт нэг шуудай түлш хүрэхгүй байгаа асуудлаар иргэд гомдол санал хэлсэн байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хороод хамтарч ажиллаж, өрхийн мэдээллийн бүртгэлийг нэн тэргүүнд шинэчлэх хэрэгтэй. Түлшний хулгайн асуудлыг таслан зогсоомоор байна. Үйлдвэрийн дамжлагаас хэрэглэгчдийн гарт ирж буй түлшний чанарын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоё. Түлшний савлагаан дээр 25 кг гэж бичээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. Мөн том метр квадраттай, нам даралтын зуухтай сууцуудыг халаахад өдөрт олгож буй түлш хүрэхгүй байгаа асуудал ярьж байна. Хороон Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, түлшний өдрийн хэмжээг нэмж, уян хатан ажиллах хэрэгтэй. Нам даралтаар халдаг зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгох хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version