НЭМҮТ-д бүртгэгдсэн угаарын хийн хордлогын тандалтын тоон мэдээллийн танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дөрвөн иргэн угаартаж нас баржээ.
Энэ сарын 14-17-нд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 97 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нас барсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл дөрвөн иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.
