Нүүр хуудас Урлаг Silk Way Star уралдааны долоодугаар шатны тэмцээнд Ж.Мишээл тэргүүлж байна

Silk Way Star уралдааны долоодугаар шатны тэмцээнд Ж.Мишээл тэргүүлж байна

Ж.Мишээл Silk Way Star уралдааны долоодугаар шатны тэмцээнд Казахын ардын хөгжмийн зохиолч Укили Ибрайн алдарт “Караторгай” дууг гайхалтай сайхан дуулж, шүүгч, үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа. http://hemnel.mn/3kj
Казахын сонгодог бүтээлийг дуулахдаа монгол уртын дууны аялгуу оруулан яруу тансаг хоолой, нарийн мэдрэмжээр хүргэсэн Ж.Мишээлийн үзүүлбэрт 11 шүүгчийн 8 нь хамгийн өндөр буюу 12 оноо, 3 нь 10 оноо өгсөн юм. Ийнхүү 126 оноо авснаар Ж.Мишээл долоодугаар шатны тэмцээнд түрүүллээ. Малайзын Язмин Азиз мөн түүнтэй ижил 126 оноо авсан юм. Долоодугаар шатны дараах нийлбэр дүнгээр Ж.Мишээл 816 оноогоор Silk Way Star уралдааныг дахин тэргүүлж эхэллээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version