Нүүр хуудас Урлаг Нэг олдворыг сэргээхэд 4 сар, мэргэжилтэн бэлтгэхэд жилд 1–2 элсэгч

Нэг олдворыг сэргээхэд 4 сар, мэргэжилтэн бэлтгэхэд жилд 1–2 элсэгч

Монгол Улсад жилд 150–200 гаруй археологийн олдвор илэрдэг ч тэдгээрийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалах мэргэжилтэн дутагдалтай байна. Судлаачдын тооцоогоор улсын хэмжээнд мэргэжлийн түвшний 10 гаруй сэргээн засварлагч ажиллаж байгаа ч нэг олдворыг сэргээн засварлахад дор хаяж 3–4 сар шаардддаг.

2026 онд Монголын археологийн салбарт хэд хэдэн сонирхолтой нээлт хийжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Олон сүмийн тууриас монгол бичгээр бичсэн үйсэн номын 30 орчим хэсэг илрүүлсний дотор Чингис хааны билиг сургаалтай ижил агуулгатай бичвэр олдсон байна. Эдгээр олдворыг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхан шатанд сэргээн засварлаж, нарийвчилсан судалгааг үргэлжлүүлж байгаа юм.

Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Гол модны дурсгалт газраас Монголын эзэнт гүрний үеийн булшнаас 700 орчим жилийн настай, цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм илрүүлжээ. Энэ мэт олдворууд нь түүх, соёлын өвийг судлахын зэрэгцээ зохих нөхцөлд хадгалж, хамгаалахын ач холбогдлыг харуулж байна.

Гэвч манай улсад сэргээн засварлах чиглэлийн мэргэжилтнийг зөвхөн ШУТИС, СУИС-д бэлтгэдэг бөгөөд жилд 1–2 оюутан элсдэг байна.

Археологийн шинэ олдворууд нэмэгдсээр байгаа энэ үед тэдгээрийг судалж, сэргээн засварлах мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version