Нүүр хуудас Эдийн засаг Ж.Баясгалан: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь нэмэгдэхээр боллоо

Ж.Баясгалан: Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь нэмэгдэхээр боллоо

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нийгмийн халамж, асаргааны тэтгэмжүүд тодорхой хувиар нэмэгдэхээр болсон талаар мэдээллээ. Тодруулбал:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь,
  • Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 20 хувь,
  • Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8,6 хувь,
  • Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж 8.6 хувиар нэмэгдэхээр боллоо гэв.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version