Нүүр хуудас Урлаг “Silk Way Star” Олон улсын шилдэг дуучныг шалгаруулах уралдааны ялагчаар Монгол Улсыг...

“Silk Way Star” Олон улсын шилдэг дуучныг шалгаруулах уралдааны ялагчаар Монгол Улсыг төлөөлж оролцсон Ж. Мишээл тодорлоо.

Ялагчийн сэтгэгдлээ эх сайхан монгол хэлээрээ хэлж, бүх монголчууддаа талархал илэрхийллээ.
Тус тэмцээний журмын дагуу үзэгчдийн санал нь шүүлтийн тал хувьд нөлөөлдөг бөгөөд тухайн оролцогчийг төлөөлсөн улсаас саналаа өгөх боломжгүй байдаг байна. Иймээс энэ санал хураалтанд хилийн чанад дахь Монголчууд маш идэвхтэй оролцож өөрийн улсын оролцогч дуучин Мишээлийг дэмжсэн нь түүнийг түрүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.
Дуучин Мишээл тус уралдааны шигшээ шатанд өөрийн зохиосон “МОНГОЛ” хэмээх дуугаа дуулж, Монгол Улсаа алдаршуулжээ.
Дуучин Мишээлдээ дахин баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!
Хилийн чанадаас өөрийн улсын дуучнаа дэмжиж, өөрийн саналаа харамгүй өгсөн даян дэлхийд тархан сууж буй монголчууддаа баярлалаа.
Монголчууд бид эвтэй үедээ хүчтэй байдгаа харуулж чадлаа.
Баярлалаа.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version