Нүүр хуудас Улс төр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай
  • “2026 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчийг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Бусад асуудал буюу Танилцуулах асуудал

  • Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар
  • НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний бүрэлдэхүүнийг бууруулах шийдвэрийн талаар
  • Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар
  • “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах талаар
  • Монгол Улсад бүртгэгдэж байгаа Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын нөхцөл  байдлын талаар тус тус хуралдана.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version