Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Б. АМИН-ЭРДЭНЭ ОХИН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГААС ЭНГИЙН ТАСАГТ ШИЛЖИН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Энэ сарын 02-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт гарсан гал түймэрт 17 настай хүү өртөж нас барсан. Хүү 11 настай эмэгтэй дүүгээ галаас авраад өөрөө амь алдсан билээ.

90 хувийн түлэгдэлтэй Б. Амин-Эрдэнэ охины биеийн байдал дээрдсэн, түүний шинжилгээний хариу уушгинаас бусад нь хэвийн гарсан байна.ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй  Б. Амин-Эрдэнэ охин өнөөдөр энгийн тасагт шилжлээ.

Охины ээж Мандахцолмон сахиж буй бөгөөд 12-р сарын 05нд зүүн гарын гадна хэсэгт арьс нөхсөн бол, 12-р сарын 09нд баруун гарыг бүхэлд нь донор арьсаар нөхсөн бол, 12 сарын 15нд донор арьсаа буцаж авч өөрийн арьсаар нөхөх хагалгаанд оржээ. Дараагийн хагалгаа ар нурууг тэр чигт нь нөхөх, мөн хөлний арьс нөхөх хагалгаанд орно гэж түүний ээж бидэнд мэдээллээ. Охины биеийн байдал тогтвортой сайн байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ