Лос-Анжелес хот дэлхийн хамгийн том гудамжны гэрэлтүүлгийн шинэчлэлийн төслүүдийн нэгийг хэрэгжүүлж, хот даяар байрлах 140,000 гаруй гудамжны шар, улбар шар өнгийн гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй LED (цагаан туяатай) гэрлээр сольсон юм.
Энэхүү шинэчлэлийн үр дүнд хот жил бүр эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 63–64 хувиар бууруулж, 10 сая ам.долларын зардал хэмнэжээ. Мөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг жилд 40,000–50,000 тонноор багасгаж чадсан байна.
Уг өөрчлөлт нь сансраас хүртэл анзаарагдахуйц болсон бөгөөд LED гэрэл нь гэрлийг илүү чиглүүлж, дээш сарних цацралыг багасгадаг тул орчны гэрэлтүүлгийн бохирдол буурсан гэж төслийн удирдагчид онцолсон байна.
