Нүүр хуудас Бусад Монгол хөөмийтэй хослуулсан “Jingle Bells” дуу цахим орчинд олон сая хүний хандалт...

Монгол хөөмийтэй хослуулсан “Jingle Bells” дуу цахим орчинд олон сая хүний хандалт аваад байна

Тэрбээр энэхүү хувилбартаа Монголын уламжлалт хөөмий бүхий дуугаралт, орчин үеийн электрон хөгжмийн элементүүдийг чадварлаг хослуулсан нь олон хүний сонирхлыг татсан гол шалтгаан болж байгаа аж.

Сонсогчид уг бүтээлийг “Зул сарын сонгодог дууг огт өөр түвшинд гаргалаа”, “Монгол соёл дэлхийд дахин танигдлаа” хэмээн үнэлж, сэтгэгдэлээ илэрхийлжээ. Алдарт “Jingle Bells” дуу нь анх 19-р зуунд зохиогдсон гэдэг бөгөөд энэ цагаас хойш дэлхий даяар Зул сарын бэлгэдэл болсоор ирсэн юм. Харин Ummet Ozcan-ы энэхүү хувилбар нь тус сонгодог аялгууг зөвхөн баярын дуу төдийгүй соёл хоорондын гүүр болгож чадсанаараа онцлог ажээ.

Хөгжмийн мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү жишээг уламжлалт соёлыг орчин үеийн хэлбэрээр дэлхийд таниулах амжилттай оролдлого хэмээн дүгнэж байна. Продюсер Ummet Ozcan өмнө нь ч мөн үндэсний хөгжмийн элементүүдийг электрон хөгжимтэй хослуулж байсан туршлагатай уран бүтээлч бөгөөд энэ удаагийн ажил нь түүний уран бүтээлийн шинэ оргил болж буйг фенүүд нь онцолжээ.


Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version