Нүүр хуудас Бусад 2026 оны цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах төлбөрийг хэвээр баталлаа

2026 оны цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах төлбөрийг хэвээр баталлаа

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төгрөгөөр орлуулан хаах төлбөрийн хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоодог. Энэ нь тухайн жилийн хугацаат цэргийн албаны нэг хүний хангамж болон үйлчилгээний зардлын дундаж дээр үндэслэгддэг байна.

Тухайлбал тус төлбөрийн хэмжээг 2024 онд 14,230,000, 2025 онд 15,937,600 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг. 2026 оны 1сарын 14-ны Засгийн газрын хуралдаанаар төлбөрийн хэмжээг 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэжээ. Цэргийн дүйцүүлэх алба нь:

  • биеэр дүйцүүлэх;
  • мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна.

Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана.

Харин:

  • Гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн;
  • Иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан;
  • Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийж цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ. 

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр тогтоолгосон иргэн төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version