Нүүр хуудас Бусад Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын зорчих эрхийг хязгаарлав

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын зорчих эрхийг хязгаарлав

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр (2026.01.29)Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлцэж, шийдвэрээ танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. Тодруулбал, Ц.Санжаачойпэлд 1 жил зорчих эрх хязгаарлах, Э.Тэмүүлэн Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт 8 сар зорчих эрх хязгаарлах ял оногдууллаа

Шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Сануулахад, “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаапойпэл, “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарыг өнгөрсөн оны  долдугаар сарын 19-нд “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа бусдыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон яллагдагчаар татагдан шалгагдаж байсан юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version