УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цахим хуудастаа “Ипотекийн зээлээр таваас дээш байр авсан 12 мянган хүн байгаа” талаар мэдээлсэн юм. Тэрбээр мөн үргэлжлүүлэн “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би ГБХНХЯ-ны сайдаар ажиллаж байхдаа Оронсууцжуулалтын үндэсний хорооны дэд даргаар ажилласан. Улмаар 2013 оноос эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо зөв байсан эсэх болоод хэдэн төгрөг зарцуулсан, хэчнээн иргэн энэ зээлээр орон сууцтай болсон гэх судалгааг хийсэн.
Нийт арван их наядын зардлыг Засгийн газар гаргасан. 140 мянган өрх орон сууцтай болсон. Эдгээрийн 30 мянга нь л анх удаа орон сууц авсан. 110 мянга нь орон сууцаа томруулсан улс. Гурваас дээш удаа орон сууц авсан иргэд ипотекийн зээлээр байр авсан эсэхийг шалгах хэрэгтэй. Найман удаа ипотек авсан иргэн бий. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээл дараалал ихтэй байгаа. Энэ дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг тарифтай болсон” гэлээ.
