Алдарт дуучин Ники Минаж сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг нээлттэй дэмжиж буйгаа илэрхийлснээр олон нийтийн дунд хүчтэй маргаан, шуугиан дагуулж байна. Тэрбээр олон нийтийн арга хэмжээний үеэр өөрийгөө “Доналд Трампын хамгийн том фен” хэмээн тодорхойлж, түүнийг хэт их шүүмжилж, доромжилж байгааг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Минажийн хэлснээр, нийгмийн сүлжээнд Трампыг эсэргүүцэх хандлага их байгаа нь түүнийг улам дэмжихэд нөлөөлсөн аж. Энэхүү байр суурь нь Ники Минажийн фэнүүд болон хөгжмийн ертөнцөд хуваагдмал хандлага үүсгээд байна. Зарим фенүүд түүнийг хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж хамгаалж байгаа бол нөгөө хэсэг нь улс төрийн маргаантай дүрийг дэмжсэн нь уран бүтээлчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж шүүмжилж байна. Мөн гадаадын хэвлэлүүд түүнийг Трамптай нэг тайзан дээр гарч, гар барьсан, түүнтэй холбоотой хөтөлбөр, санаачилгуудыг дэмжиж байгааг мэдээлсэн нь шуугианыг улам дэвэргэжээ. Ийнхүү поп соёл ба улс төрийн огтлолцол олон нийтийн анхаарлын төвд орж, Ники Минажийн энэхүү алхам нь түүний уран бүтээлийн замналд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.
