Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэдэг. Тухайлбар иргэдээс ирсэн гомдлыг дараах байдлаах шийдвэрлэсэн байна.
- Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Энх-Амгалан: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансар ШТС) чиглэлд явж байгаа 1-096 гарааш дугаартай автобусны жолооч түлш дууссан гээд буулгасан.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-096 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Лхагвабаяр: Ч:67 (Морингийн даваа-Нисэх) чиглэлд явж байгаа 33-033 гарааш дугаартай автобусны жолооч нь “Морингийн даваа” автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: 33-033 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэг шүүхэд тухайн автобусны буудлаас хүн суугаагүй болно.
- Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Батбаяр: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж багаа 1-066 гарааш дугаартай автобусны жолооч Ажилчдын соёлын ордон автобусны зогсоол дээр зогсож хүнээ аваагүй явсан
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-066 гарааш дугаартай автобусны жолооч С.А-д торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: 15-017 гарааш дугаартай автобус удаан явж байна. Ямар ч түгжрэлгүй байхад жаахан хурдан явж болдоггүй юм уу.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын 15-017 гарааш дугаартай автобусны жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
- Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Тогтох: Ү:18 (Ган хийц-Мото буудлага) чиглэлд явж байгаа 23-017 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Гбус ХХК-ийн жолооч Ч.Ц-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Энхтуяа: М:5 (10-р хороолол-Ботаник) чиглэлд явж байгаа 1-152 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулж, дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Түүнчлэн
- Трансбус ХХК-ийн 11-108 гарааш дугаартай автобусны жолооч Т.Чингис нь зорчигч нартай маш сайхан харьцаж байна. Автобус нь сайхан дулаахан байсан. Ажлын амжилт хүсье.
- Баянгол дүүргийн иргэн Жаргалмаа: Ч:52 (Дүүхээ-Зайсан) чиглэлд явж байгаа Трансбус ХХК-ийн 11-022 гарааш дугаартай автобусны жолооч хөдөөнөөс ирээд замаа мэдэхгүй төөрөөд явж байсан ээжид маань тусалсанд маш их баярлалаа.
- Сонгинохайрхан дүүргийн иргэн Цогзолмаа: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-209 гарааш дугаартай автобусны жолооч Л.Ганзангиа нь харилцаа хандлага сайтай, цэвэрхэн тухтай автобусаар үйлчлүүллээ.
- Хан-Уул дүүргийн иргэн Халиун: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-171 гарааш дугаартай автобусны жолооч Д.Найдансүрэн нь зан харилцаа сайтай, иргэдэд тухай бүрд мэдээлэл өгч үйлчилж байна зэрэг талархал иргэдээс иржээ.