
Гэтэл С.Буман-Эрдэнэ өөрөө цахим орчинд ярилцлага өгөхдөө:
-Би тухайн өдөр найз охинтой валентины баяр тэмдэглээд явж байсан. Зодоон болсон уу болсон. Гэхдээ Б.Амарсайханы өдөөн хатгалга гэдэг юм уу тийм зүйл бол байгаагүй. Огт танихгүй хүмүүстэй үл ойлголцол үүсээд л зодоон болсон. Гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ хэргийн талаар худал мэдээлэл битгий тараагаачээ гэж хүсмээр байна.
– Аав маань болсон хэргийн талаар огт мэдэхгүй байгаа. Аав хүний хувьд л санаа зовоод тэрхүү постыг бичсэн юм шиг байна лээ. Би ч өөрөө хараад их гайхсан. Тийм болохоор аавдаа болсон хэргийн талаар хэлж, санаагаа зовоогоод хэрэггүй гэдгээ хэлсэн. Аав маань болсон үйл явдлыг болсон байдлаас нь илүү сүртэйгээ, мафийн зодоон шиг зүйл болсон мэтээр бодоод байсан байна лээ. Тийм зүйл огт байгаагүй. Олон нийтэд ч гэсэн хандаж хэлэхэд хэн нэг нь өдөөн турхираад намайг зодуулсан тийм зүйл огт байгаагүй учир энэ хэрэгт бус өөр томоохон зүйлд анхаарал хандуулаач ээ гэж хэлмээр байна. Тухайн үед гурван хүн байсан. Тэр гурван хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
хэмээн isee.mn сайтад ярилцлага өгчээ.