Нүүр хуудас Нийгэм АНУ-д сурч байсан Монгол Улсын иргэн Э.Б-д 8 жилийн хорих ял оноожээ

АНУ-д сурч байсан Монгол Улсын иргэн Э.Б-д 8 жилийн хорих ял оноожээ

Корнеллын Их сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Б нь 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны байранд нууцаар нэвтрэн орж, биеэ удирдах чадваргүй эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан юм.

Улмаар АНУ-ын Нью-Йорк мужийн Томпкинс Каунтигийн Эрүүгийн шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд Монгол Улсын иргэн, Корнеллын их сургуулийн оюутан Э.Б- г тангарагтны шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцсон. Ингээд Э.Б-д ял оноох шүүх хурал өнөөдөр /2026.02.27/болж, шүүх түүнд 8 жил хорих ял оноосон байна. Мөн түүнд шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Cornell Daily Sun

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version