Нүүр хуудас Онцлох МАН- ын дарга Н.Учрал: Нэр бүхий гишүүдийг намаас хөөнө

МАН- ын дарга Н.Учрал: Нэр бүхий гишүүдийг намаас хөөнө

Монгол Ардын Намын II Бага хуралд Монгол Ардын Намын дарга Н.Учрал илтгэлдээ:

– Та бид  гал морин жилийн гарааны зурхай дээр их өөрчлөлтийг бүтээхээр энэ танхимд хуран цуглаад байна. Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд эрх чөлөөний шинэ замын шанг татахаар цуглаад байна. Монгол оронд морин жилд оюун санааны их тэсрэлт болдог. Монгол оронд морин жилд эрс өөрчлөлт шинэчлэл түрхрэн өрнөж, эрх чөлөөний нар мандаж, гал дүрэлздэг.

-“Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж 3 сарын өмнө хэлсэн үгэндээ эзэн байхын төлөө энд би зогсож байна. Та бүхэн ч ард түмэндээ эргэн ирнэ гэсэн үгийг үйлдэл, үр дүн болгохоор ирсэн гэж итгэж байна. Ардын нам ард түмнээсээ алсарч холдсон гэдэг үнэнээ бид хамтдаа хүлээн зөвшөөрсөн. Уран үг биш үнэн үг. Үнэнээ хүлээн зөвшөөрөх нь алдаагаа засах анхны алхам. Буруугаа мэдэх нь зөв замын эхлэл юм. Ням-Осорын Учрал би намын 31-р Их хурлын 2250 төлөөлөгч, Та бүхний итгэлээр Монгол Ардын намын даргаар сонгогдсоноо өндөр хариуцлага хэмээн ухамсарлан, уламжлал дээр суурилсан шинэчлэлийн төлөө хичээн ажиллаж байна.

МАН-аас Д.Амарбаясгалан Х.Булгантуяа А.Амундра нарыг хөөнө.

     Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.
1-рт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай.
……Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,
Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,
Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД болж буй МАН- ын бага хурлаас..

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version