Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, 2028 он хүртэл хэрэгжүүлэх 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 21 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 75.7 хувьтай байна.
Нийслэлд хэрэгжиж байгаа 16 мега төслийг танилцуулвал
- Улаанбаатар метро
- Тусгай замын автобус(BRT)
- Улаанбаатар Трам шугам -1
- Улаанбаатар Трам шугам -2
- Агаарын дүүжин замын тээвэр
- Тойрог зам
- Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
- Туул усан цогцолбор
- Дулааны тавдугаар цахилгаан станц
- Хөрсний ус, үерийн хамгаалалт
- Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжууулах төсөл
- Баянхошуу орон сууцжуулах төсөл
- Ханын материал орон сууцжуулах төсөл
- Лаг шатаах үйлдвэр
- Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх
- Олон түвшний уулзвар
- Туул хурдны зам төсөл
- Хүннү хотын дэд бүтцийн төсөл
- Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэрэг төслийг хэрэгжүүлж байна.
