Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

НӨХӨН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙГООР ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ СУМДЫН ЖАГСААЛТАймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 6-р сарын 21-нд болно. Үүнтэй холбоотойгоор хуульд заасны дагуу “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу өчигдөр 17:00 цагаас иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоожээ.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор E-Mongolia болон улсын бүртгэлийн газраар шилжилт хөдөлгөөн бүртгэхийг түр зогсоогод байна.

Харин нөхөн сонгууль явагдахгүй аймаг, сумын шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандан шийдвэрлэнэ гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Дараах 16 аймгийн 44 суманд аймгийн болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль 6-р сарын 21-ний өдөр болно.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ

  1. Дархан-Уул аймгийн Хонгор сум- 1 мандат
  2. Дундговь аймгийн Дэрэн сум- 1 мандат
  3. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Есөнзүйл, Төгрөг, Хайрхандулаан сум- тус бүр 1 мандат
  4. Төв аймгийн Баянхангай сум – 1 мандат
  5. Увс баймгийн Бөхмөрөн, Улаангом сум – тус бүр нэг мандат

 

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ БОЛСОН ШАЛТГААН НЬ

  1. Нас барсан- 1 (Бөхмөрөн)
  2. Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан-1 (Дэрэн сум)
  3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан-2 (Хонгор, Улаангом)
  4. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон- 2 (Арвайхээр, Есөн зүйл)
  5. Тухайн орон нутгаас шилжсэн 0
  6. Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэр хүчингүй болсон- 1 (Баянхангай)
  7. Өөр шатны иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч- 2 (Төгрөг, Хайрхандулаан)

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ

  1. Архангай аймгийн Эрдэнэбулган- 3 мандат, Чулуут сум-1 мандат
  2. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц-1 мандат, Ногооннуур- 2 мандат
  3. Баянхонгор аймгийн Галуут-1 мандат
  4. Говь-Алтай аймгийн Алтай сум -1 мандат
  5. Дорноговь аймгийн Замын-Үүд-1 мандат, Дэлгэрэх-1 мандат
  6. Дундговь аймгийн Луус -1 мандат, Сайхан-Овоо -1 мандат, Цагаандэлгэр-1 мандат
  7. Завхан аймгийн Баянтэс-1 мандат, Тэс -1 мандат
  8. Өвөрхангай аймгийн Баянгол -1 мандат, Богд-1 мандат, Зүүнбаян-Улаан-1 мандат, Нарийнтээл-1 мандат
  9. Өмнөговь аймгийн Ханхонгор сум -1 мандат
  10. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум-1 мандат
  11. Сэлэнгэ аймгийн Шаамар сум-1 мандат
  12. Төв аймгийн Аргалант-1 мандат, Батсүмбэр-1 мандат, Жаргалант -2 мандат, Мөнгөнморьт-1 мандат, Зуунмод-2 мандат, Сэргэлэн -1 мандат, Цээл-1 мандат
  13. Увс аймгийн Баруунтуруун-1 мандат, Завхан-1 мандат, Наранбулаг-1 мандат, Хяргас-1 мандат
  14. Ховь аймгийн Мөнххайрхан-1 мандат
  15. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ-1 мандат, Тариалан -1 мандат

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ БОЛСОН ШАЛТГААН НЬ

  1. Нас барсан 13
  2. Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдол 1,
  3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан 4,
  4. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 4,
  5. Тухайн орон нутгаас шилжсэн 2,
  6. төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 4,
  7. Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэр хүчингүй болсон 2,
  8. Өөр шатны иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч 13

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ