Нүүр хуудас Боловсрол Засгийн газар ба Төсвийн тодотгол

Засгийн газар ба Төсвийн тодотгол

Засгийн газрын хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэнэ

      Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Тодруулбал, өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр оруулжээ.
УИХ-ын хаврын чуулганы үеэр энэ оны төсөвт тодотгол хийнэ, намрын чуулган эхэлмэгц хуулийн төслийг өргөн барина гэдгийг Засгийн газраас мэдээлж байсан.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Дэлхийн нийтэд эдийн засаг нөхцөл байдал богино хугацаанд хурдтай өөрчлөгдөж байна. Улс орнууд янз бүрийн хариу арга хэмжээ авч байна. Манайх Төсвийн хүрээний мэдэгдлээ зургадугаар сарын 1-нд батлана. Түүнээс хойш гурван сар хөдөлгөхгүй, есдүгээр сарын 1-ээс тодотгол хийх эрх үүснэ. Төсвийн тэнцлийн алдагдал, шатахууны үнийн өсөлт, валютын нөөц зэрэг асуудлууд үүснэ. Тиймээс төсвөө хурдан тодотгоод Засгийн газар хурдтай хариу арга хэмжээ авъя гэж байгаа юм. УИХ зургадугаар сарын 1-нд Төсвийн хүрээний мэдэгдлээ баталлаа, Засгийн газар тодотголоо өргөн барина. Тэгвэл наадмаас өмнө төсвийн тодотголоо хийнэ. Тэгэхгүй бол 2025 оны төсөв 2026 ондоо үргэлжлээд 2027 ондоо давж үргэлжлэхээр байна. 2025 онд 2026 оноосоо нэг их наядыг авч давсан” гэсэн мэдээллийг өгч байсан.
УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ. Тиймээс Засгийн газар эхлээд төсвийн төслөө хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барина.
Гэхдээ төсөвт тодотгол хийлээ ч урсгал зардлаас хасах орон зай үлдээгүй гэдгийг өмнөх Сангийн сайд ч шинэ Сангийн сайд ч хэлж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтуудаасаа танах аж. Тиймээс энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт танагдахаас гадна ирэх жил шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэх төсөв, санхүүгийн боломж байхгүй гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлж байгаа. Учир нь манай улсын төсвийн 90 хувь нь зөвхөн урсгал зардлаа санхүүжүүлж байгаа юм. Мөн багш эмч нарын цалинг 50 хувь нэмсэнтэй холбоотойгоор замын салбарт тавиад байсан хөрөнгө оруулалтуудыг ч цуцалсан байна. 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version