Нүүр хуудас Онцлох Согтуугаар машин жолоодсон давтан үйлдэлтэй иргэн 11 сар хоригдох ял авлаа

Согтуугаар машин жолоодсон давтан үйлдэлтэй иргэн 11 сар хоригдох ял авлаа

 

2026 оны эхний 6 сард жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож улмаар жолоодох эрхээ гурван жилээр хасуулж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулж байсан иргэн дахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэрэг гарчээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Прокурорын газраас

“Иргэн Б.М-г 2025 оны 9-р сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа “Toyota” маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “М”-д энэ тогтоолоор оногдуулсан

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version