Нүүр хуудас Онцлох Гаалийн байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

Гаалийн байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

Замын-Үүд дэх гаалийн газрын улсын ахлах байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн Н.Т-г шүүх гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Н.Т нь 3 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нийт 17 удаагийн гаалийн мэдүүлэгт зөрчилгүй мэтээр хяналт шалгалт хийлгэж, давуу байдал олж авах зорилгоор хахууль өгсөн байна.

Тэрээр 2026 оны 1 дүгээр сарын 15, 16-нд бусдын банкны дансаар дамжуулан гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-д 19.5 сая төгрөг шилжүүлжээ.

Шүүхээс Н.Т-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Прокурорын байгууллагын мэдээлснээр 2026 оны 11 дүгээр сарын 6-ны байдлаар авлигын гэмт хэрэгт холбогдсон 603 хүний 286 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт авлигын 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 4 хүнд ял оногдуулсан байна.

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар, 2026.11.12.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version