Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд Буддын шашны судар номд нэвтэрсэн хиймэл оюунт робот лам бүтээжээ.
“Buddharoid” нь хүнтэй нүүр тулан ярилцаж, амьдрал, шашин, гүн ухааны асуултад Буддын шашны сургаалд тулгуурлан хариулдаг байна.
Робот ламыг Киотогийн их сургуулийн профессор Сэйжи Күмагаи нарын судлаачид инженерийн компанитай хамтран бүтээжээ.
Buddharoid-д ChatGPT зэрэг том хэлний загварт ашигладаг хиймэл оюуны технологийг ашигласан байна. Харин их биеийг нь Хятадын Unitree компанийн G1 хүн дүрст робот дээр суурилан бүтээжээ.
Япон улс хүн амын насжилттай зэрэгцэн сүм хийдэд ажиллах лам нарын хомсдолтой тулгарч байгаа нь ийм робот бүтээх нэг шалтгаан болжээ.
Ийнхүү хиймэл оюун зөвхөн ажил, боловсрол, технологийн салбарт бус, хүн төрөлхтний олон зуун жилийн шашин, оюун санааны орон зайд ч нэвтэрч эхэлжээ.
Эх сурвалж: Euronews, DW
