Нүүр хуудас Технологи ХБНГУ цөмийн хаягдлаа 1 сая жил аюулгүй хадгалах газар хайж байна

ХБНГУ цөмийн хаягдлаа 1 сая жил аюулгүй хадгалах газар хайж байна

ХБНГУ атомын цахилгаан станцуудаасаа гарсан цацраг идэвхт хаягдлыг хадгалах газар хайсаар байна. Тус улс 2023 онд сүүлийн атомын цахилгаан станцаа хаасан ч олон арван жилийн турш хуримтлагдсан хаягдал нь шийдэгдээгүй асуудал хэвээр үлджээ.

Цөмийн хаягдал хадгалах байгууламжийн байршлыг 2050 он гэхэд сонгохоор төлөвлөсөн. Одоогоор Германы нийт газар нутгийн ердөө 5% нь шаардлага хангах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд эдгээр бүс 16 мужийн 11-д нь тархсан байрлалтай байна.

Хамгийн том сорилт нь аюулгүй байдал юм. Германы эрх баригчид цөмийн хаягдлыг газрын гүнд байршуулж, 1 сая жилийн турш хүн ам, байгаль орчинд аюул учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

Харин Финланд цөмийн хаягдлыг байнга хадгалах байгууламжийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болжээ. Тус байгууламжийг газрын 400 метрийн гүнд барьсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд 40 орчим жил зарцуулсан байна.

Германд цөмийн хаягдлын түр хадгалалт болон байнгын байгууламжийн байршил хайх ажилд жил бүр 1.4 тэрбум евро зарцуулж байгаа аж. Харин байнгын агуулах барих өртгийг 14 тэрбум евро гэж тооцжээ.

Ирээдүйд тус байгууламжид нийт 28,000 м³ цацраг идэвхт хаягдал хадгалахаар төлөвлөсөн байна.

Deutsche Welle

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version