Нүүр хуудас Эдийн засаг Цахим гэмт хэрэг нийт гэмт хэргийн 32 хувийг эзэлж байна

Цахим гэмт хэрэг нийт гэмт хэргийн 32 хувийг эзэлж байна

Монгол Улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 32 хувийг цахим орчинд үйлдсэн хэрэг эзэлж байна. Энэ үзүүлэлт 2021 онд 19 хувь байсан бол 2026 онд 32 хувь болж өсжээ.

Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 10 дугаар сарын 22-ны хурлаар танилцуулснаар энэ оны эхний 9 сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Цахим залилан үйлдэгчид хуурамч фэйсбүүк хаяг нээх, сэжигтэй холбоос илгээх, сугалаагаар урамшуулах нэрээр хуурах, бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг аргыг түгээмэл ашиглаж байна. Цахим гэмт хэргийн фэйсбүүкээр үйлдэгдсэн хувь 2025 онд 78 байсан бол энэ онд 60 хувь болж буурчээ.

2026 оны 10 дугаар сарын байдлаар цахим гэмт хэргийн улмаас иргэдэд 28 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Цахим залилангаас сэргийлэхийн тулд иргэд zalilan.113.mn цахим хуудсаар дамжуулан сэжигтэй холбоос, имэйл шалгах, залилангийн түгээмэл аргуудтай танилцах, залиланд өртсөн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл авах боломжтой.

Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог шинэчилж, цагдаа, банк, харилцаа холбооны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нэг цэгт төвлөрсөн шуурхай ажиллагааны тогтолцоо нэвтрүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version