Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2025.09.15/-аас эхлэн шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр эхний ээлжинд 7 дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан 1370 тонн шахмал түлшийг худалдаанд гаргах бөгөөд цаашид нийт 400 цэг ажиллана.
1 шуудай шахмал түлшний үнэ 3750 төгрөг бөгөөд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” картыг ашиглан түлш худалдаж авах боломжтой. Тус аппликейшн нь хэрэглэгчид өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломж ба өрхийн хэрэглээгээ ил тод байлгаж, хэмнэлттэй болгох давуу талтай байна.
