Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна. Тухайлбал, БНСУ-д “Seoul smart complaint” апп-ыг ашигладаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хориотой тэмдэгтэй газар зогсох, утаа гаргасан, хог хаях зэрэг зөрчлүүдийг иргэд зураг, бичлэгээр баталгаажуулан апп руу илгээдэг байна.“Иргэдийн оролцоотой хяналт”-ыг сайжруулснаар зөрчлийн мэдээлэл багасах, жолооч нарын хариуцлага нэмэгдэх, иргэдийн оролцоо нэмэгдэх, түгжрэл багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарах юм.
