Венийн конвенцийн 40 жилийн ойг бүх улс орон хамтран тэмдэглэж байна. Энэхүү өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 16-нд тэмдэглэдэг бөгөөд дэлхийн улс орнууд озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм.
Улс орнуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд озон задлагч бодисын хэрэглээг дэлхий даяар 99 хувь бууруулж чадсаныг шинжлэх ухааны хамгийн том амжилтуудын нэг гэж үздэг. Энэ үйл явц 1987 онд батлагдсан “Монералийн протоколтой” холбоотой. Тус олон улсын гэрээний дагуу улс орнууд хөргөгч, агааржуулагч зэрэг өргөн хэрэглэгддэг CFC болон бусад озон задлагч бодисыг хориглож, байгальд ээлтэй орлуулагч бодис руу шилжсэн байна.
Мөн шинжлэх ухааны судалгаагаар Антарктидын дээгүүрх “Озоны цоорхой” 2066 он гэхэд бүрэн нөхөгдөж, 2045 онд Хойд туйлын бүс нутаг, 2040 онд дэлхийн бусад бүс нутгуудад 1980-аад оны хэвийн хэмжээндээ хүрнэ гэсэн төлөвтэй байгаа нь юм. Манай улс Кигалийн нэмэлт өөрчлөлтийг 2022 онд баталж энэхүү нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан 137 дахь орон болсноор озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай багасгах, хяналт шалгалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөл олгох, бүртгэл, хяналтын системийг сайжруулж, цахимжуулан, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж гэрээний хэрэгжилтийг дэмжин ажилладаг.
