World Clean Up Day буюу “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” жил бүрийн энэ сарын 20-ны өдөр болдог. Энэхүү сайн дурын ажил нь орон нутаг, нийслэлийн хүрээнд олон нийтийн оролцоог идэвхжүүлж иргэдийн экологийн боловсрол, хамтран ажиллах хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Тус үйл ажиллагаа нь 4 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж Туул гол, Сэлбэ гол, Улаанбаатар хотын бохирдолтой хэсгүүдэд цэвэрлэгээ хийж байсан юм. Энэ удаагийн “Clean Up-5” 15-22 насны залуучуудыг оролцохыг уриалж байгаа бөгөөд оролцсон оролцогч нарт батламж олгоно гэв.
Маршлын гүүрнээс баруун тийш Туул голын сав газар дагуу, Маршлын гүүрнээс зүүн тийш Туул голын сав газар дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дагуу цэвэрлэнэ гэсэн маршруттай байна. Энэ жилийн үйл ажиллагаанд 8 мянга орчим хүн бүртгүүлсэн гэдгийг албаных нь мэдээллээ.
