Нүүр хуудас Бусад Б.Дөлгөөн: “Гэр орноо дулаалж байгаа айлд урамшуулал олгодог болгох саналтай байна”

Б.Дөлгөөн: “Гэр орноо дулаалж байгаа айлд урамшуулал олгодог болгох саналтай байна”

НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн хийн түлшинд шилжүүлэх айл өрхийн дулаалгын асуудлаар санал гаргав.

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийдэл нь дулаалга. Түлш, газ, зуух завсрын шийдэл. Төр иргэндээ очиж, өмнөөс нь гэрийнх нь бүх дулаалгыг хийж өгнө гэсэн үг биш. Төрөөс дулаалга хийхэд нь иргэдэд урамшууллыг бий болгох талаар ажиллах ёстой. Төсвийн хөрөнгийг айлын гэр, байшинг дулаалахад зарцуулахыг буруу гэж харж байгаа. 200 мянган айлыг бүгдийг төсвийн хөрөнгөөр дулаалж чадахгүй. Түлш, газны хэрэглээ гэхээсээ илүүтэй гэр орноо дулаалж байгаа айлд урамшуулал олгодог болгох саналтай байна” гэв.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version