Нүүр хуудас Бусад Улаанбаатар хотын зарим шугам байршилд ус зайлуулах шугам суурилуулах ажлын явц 85...

Улаанбаатар хотын зарим шугам байршилд ус зайлуулах шугам суурилуулах ажлын явц 85 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, дүүргүүдийн хот нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлууд, Тогтвортой авто зам төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс сэргийлэх ажлуудын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа. Тэрбээр “ГУББГ-аас 2025 онд 26 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнээс борооны ус зайлуулах шугамын ажил 10, замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил гурав, сэргээн засах ажил хоёр, лаг хагшаас цэвэрлэх ажил хоёр, хөрсний ус зайлуулах шугамын ажил хоёр, тохижилтын ажил хоёр, халиа, тошин багасгах ажил, насос станц, насост худгийн ажил, мониторингийн цооногийн ашиглалтын ажил, үерийн хамгаалалтын сувгийн ажлыг тус тус гүйцэтгэж байна. 26 төсөл хөтөлбөрөөс зургаан төсөл хөтөлбөрийг он дамжин хэрэгжүүлнэ. Үлдсэн 20 ажлыг энэ онд 100 хувь дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд дуусгах нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа” гэв.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version