Нүүр хуудас Бусад Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх онд эрчим хүчний таван төсөл хэрэгжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх онд эрчим хүчний таван төсөл хэрэгжүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ТЭЦ-5, Дэнжийн 1000 буюу Ногоон нуур орчимд 93 МВт хийн дулааны станц, Дамбадаржаагийн 63 МВт дулаан цахилгаан станц, Хан Хиллс хотхоны баруун талд 110 МВт дулааны цахилгаан станц, Эмээлтийн ДЦС гэсэн таван төслийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дэнжийн 1000 орчимд буюу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, 93 МВт-ын хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Энэ онд багтаан уг төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version