Т.Санчир: “Налайх Бизон” багтай байгуулсан гэрээгээ хугацаанаасаа өмнө дуусгаж, “Омни Эрдэнэт Майнерс” багтай нэгдэх шийдвэрийг гаргахаар болж байна.
Энэ тухай тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн тоглолт амжилттай эхэлж байгаад баяртай байна. Үүний зэрэгцээ бид дотооддоо харилцаа холбоогоо сайжруулж, цаашид илүү боловсронгуй болгох шаардлагатай нүүр тулсныг сүүлийн өдрүүдэд миний бие болон “Омни Эрдэнэт Майнерс”, “Налайх Бизон” багуудын дунд үүссэн асуудлууд харуулж байна.
Юуны өмнө нийт сагсан бөмбөг сонирхогчид болон, миний хамтдаа хоёр жилийн түүхийг бүтээлцсэн “Налайх Бизон”, мөн намайг өндрөөр үнэлэн багтаа нэгтгэх халуун дулаан саналыг тавьсан “Омни Эрдэнэт Майнерс” багийн удирдлагаасаа албан ёсоор уучлалт гуйж байна.
Миний бие “Налайх Бизон” багтай гурван жилийн гэрээг албан ёсоор үзэглэсэн билээ. Харин энэ жилийн хувьд тус багтай хоёр жил хамтарч ажилласны эцэст, гэрээгээ хугацаанаасаа өмнө дуусгаж “Омни Эрдэнэт Майнерс” багтай нэгдэх шийдвэрийг гаргахаар болж байна. “Налайх Бизон” багтай санхүүгийн асуудал байхгүй. Үлдсэн 1жилийн гэрээг дүйцүүлэх, тамирчин солилцох журмаар 2 багийн удирдлага шийдвэрлэх шатандаа явж байгаа.
Юун түрүүнд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь ойлгомжтой хүргэж чадаагүйд О.Баярцогт дасгалжуулагч болон нийт сагсан бөмбөгийн спорт сонирхогчид та бүхнээс гүнээ хүлцэл өчье” гэлээ.






